Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй машинуудын хөдөлгөөнийг хязгаарлах хууль мөрдөгдөж эхэллээ


Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлснээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнөөдрөөс мөрдөгдөж эхэллээ.
Уг хуулиар торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана хэмээн мэдэгдэж байсныг сануулж байна.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд төлөгдөөгүй байгаа торгууль улсын хэмжээнд 90 гаруй тэрбумд, 50-аас дээш удаагийн зөрчил гаргасан 3,000 гаруй иргэний төлөөгүй торгууль дөрвөн тэрбум төгрөгт хүрчээ.
Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацааг улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран эхний таван сард хуваарилжээ.
1 болон 6-аар төгссөн бол нэгдүгээр сард
2 болон 7-оор төгссөн бол хоёрдугаар сард
3 болон 8-аар төгссөн бол гуравдугаар сард
4 болон 9-өөр төгссөн бол дөрөвдүгээр сард
5 болон 0-ээр төгссөн бол тавдугаар сард татвараа төлөх ёстой байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ