Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Израил Газын зурвасын хойд хэсэгт орших Хамасын удирдлагыг устгаснаа мэдэгдлээ


Израил улсын арми Газын зурвасын хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг Хамас бүлэглэлийн удирдлагыг задалсан хэмээн мэдэгдлээ.
Тодруулбал Газын зурвасын хойд хэсэгт Хамас зэвсэгт бүлэглэлийн 8000 гаруй цэргийг устгаж, тус хэсэгт үйл ажиллагаа явуулж байсан Хамасын удирдлагыг бүрэн устгасан байна.
Улмаар Израилын арми төв болон өмнөд хэсэгт үйл ажиллагаа явуулж буй Хамасыг устгахад гол анхаарлаа төвлөрүүлж байгаа гэв.
Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Хамас бүлэглэлийг бүрэн устгатал дайн дуусахгүй гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Мөн энэ оны эхэнд Израилын арми 2024 онд ч дайн үргэлжлэх төлөвтэй байгааг хэлсэн юм. 
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен гурван сарын дотор Ойрх Дорнод руу дөрөв дэх айлчлалаа хийж буй бөгөөд Израилын армийг энгийн иргэдэд учруулж буй хохирлоо багасгахыг шаардсаар байна. 
Өнгөрсөн оны аравдугаар сард Хамас зэвсэгт бүлэглэл Израил руу дайрч 1200 гаруй хүний аминд хүрсэн. Үүний хариуд Израил Газын зурвас руу довтолсоор байгаа бөгөөд 23 мянга орчим хүн амиа алдсаныг Газа дахь Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. 
Эх сурвалж: Aljazeera
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ