Хөвсгөл аймгийн хэмжээнд цасан бүрхүүл тогтож нийт нутгаар 2-21 см цастай байна. Жаргалант, Цэцэрлэг, Галт, Шинэ-Идэр, Цагаан-Уул, Цагаан-Үүр, Улаан-Уул сумдуудад цас их орсны улмаас өвөлжилт хүндэрч зудын эрсдэл өндөр байна.
Дээрх сумын малчид бэлтгэсэн өвснийхөө 34-70 хувийг, сумын нөөцийн 80 хүртэлх хувийг хэрэглэсэн, бусад сумд 20-30 хувийг хэрэглэсэн дүн мэдээтэй байна.
Тус аймгийн аюулгүй нөөцөд 42,5 тонн өвс байна. Хүчит тэжээл авахаар 50 тонн тэжээлийн тендер зарлаад ямар нэгэн оролцогч байхгүй байна гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.
Өнгөрсөн намар аймгийн хэмжээнд малчид, иргэдийн түвшинд 226354 тонн байгалийн хадлан, 15090 тонн давс, хужир шүү, 366 тонн гар тэжээл бэлтгэхээс 191256 тонн байгалийн хадлан, 3423 тонн ногоон тэжээл, 137 тонн үйлдвэрийн тэжээл, 270 тонн гар тэжээл, 30 тонн дарш ногооны хаягдал, 8177 тонн давс, хужир шүү бэлтгэсэн ажээ.