Өмнөговь аймгийн Засаг даргын 2023 оны А/2211 дүгээр захирамжаар долоо хоног бүрийн мягмар гарагт төрийн албан хаагчид үндэсний дээл хувцсаа өмсөж байх уриалгыг гарган мөрдөж байна. Тиймээс Өмнөговь аймгийн төрийн байгууллагууд долоо хоногийн мягмар гарагт үндэсний дээл, монгол цамц зэргийг өмсөж хэвшээд байна.
Тус уриалгын зорилго нь монгол үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, үндэсний дээл хувцсыг сурталчлах, өдөр тутмын үйл ажиллагаанд өмсөж хэвшүүлэх, залуу хойч үедээ өвлөн уламжлуулах зорилготой.
Цаашид иргэд, хувийн хэвшлийн байгууллагуудыг нэгдэхийг уриалж байгаа юм.