Баянхонгор аймгийн Эхийн гол, Хүрээмаралаас сум цасгүй, бусад сум 0.8-6 см цасан бүрхүүлтэй байна. Хамгийн зузаан нь Галуут, Баянговь, Баянлиг сум 6 см, Гурванбулаг сум 5 см цасан бүрхүүлтэй байгаа аж. Өнөөдрөөс аймгийн нийт нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарахыг УЦУОША-наас мэдээлэв. Энэ сарын 5, 6, 8-нд үүлшинэ. 8-нд Уулархаг нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи нийт хугацаанд 6-11 м/с.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, хээр талын нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 градус, говийн нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -6..-11 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -0...-5 градус хүйтэн байна.