Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас угийн бичиг хөтлөхийн ач холбогдол, аргачлалыг иргэд олон нийтэд таниулах чиглэлээр “Өрхийн судар оршвой” номыг Монгол Улсын гавьяат багш П.Лхагвасүрэнгээр бичүүлсэн байна. МУГБ П.Лхагвасүрэн нь гэр бүл ураг, удмын талаар 10 гаруй жил судалж, 3 ном бичжээ.
“Өрхийн судар оршвой” номд монгол удмын сангаа хамгаалах Богд хааны бодлого, цус ойртолт, угийн бичиг хэрхэн хөтлөх дадлага ажил, угийн бичгийн зураглалд хэрэглэдэг тэмдэглэгээ, ураг төрөл ба уламжлал, урагтай холбоотой зарим нэршил зэргийг дэлгэрэнгүй бичжээ.
Айл өрх бүр заавал хөтөлдөг байсан түүхэн судар алдарснаас сүүлийн жилүүдэд цус ойртолтоос үдэлтэй өвчлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдсээр байна.
Иймээс иргэн бүр угийн бичгээ хөтөлж, үр хойчдоо заавал өвлүүлдэг байхыг Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газраас уриалж, тус номыг ахлах ангийн сурагчид, залуу гэр бүлүүдэд тараахаар 1000 хувь хэвлүүлсэн байна.