Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

АРХАНГАЙ: Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2022 оныхоос 14.4 хувиар буурчээ



Архангай аймгийн үйлдвэрийн газрууд өнгөрсөн онд 10.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 11.2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ. Энэ нь 2022 оныхтой харьцуулахад нийт үйлдвэрлэлт 14.4 хувиар буурч, борлуулсан бүтээгдэхүүн 7.4 хувиар нэмэгдсэн байна. Нийт үйлдвэрлэлтийн 28.3 хувийг хүнс ундааны, 1.1 хувийг хэвлэлийн, 39.1 хувийг дулааны эрчим хүчний, 13.4 хувийг усан хангамж, хог хаягдал, 2.0 хувийг модон болон хуванцар эдлэлийн үйлдвэрлэл, 16.4 хувийг хүнсний бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл эзэлж байна.

Гол нэрийн бүтээгдэхүүнээс талх, нарийн боов, бялуу, савласан цэвэр ус, чихэр, хэрчсэн гурил, арвайн гурил, бууз, дулааны үйлдвэрлэл 4.7 дахин өссөн байна. Харин хэвийн боов, борц, зүсмэл, дайвар бүтээгдэхүүн, хүснэгт, түгээсэн цэвэр ус, бохир ус, сүлжмэл эдлэл, гэрийн модон тавилга, ваакуум цонхны үйлдвэрлэл 1.5–73.7 хувиар буурчээ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ