Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улаанцав хотын мөс, цасны анхдугаар марафон зохион байгуулагдлаа

Улаанцав хотын мөс, цасны анхдугаар марафон 12-р сарын 10-ны өдөр Да Хэ Вань олон улсын мөс цасны амралтын газарт эхлэв. 1000 орчим гүйгч энд цугларч, мөс, цасны марафоны сэтгэл татам байдлыг хүмүүст мэдрүүллээ.
        "Банг!" — Эхлэх бууны дуугаар Мөст, цасны марафон, Гэр бүлийн аз жаргалын гүйлт, Мини баярт гүйлт гурван багийн гүйгчид Да Хэ Вань олон улсын мөс цасны талбараас эхлэн гулгаж, өвлийн улиралын Улаанцав хотын гол мөрний үзэсгэлэнт байдлыг харууллаа.
        Хэдийгээр цаг агаар хүйтэн байсан ч гүйгчид гүйлтээр дамжуулан урам зориг, эрч хүчээ илэрхийлж байлаа. Ширүүн өрсөлдсөний эцэст эрэгтэйчүүдийн багт Бао Билэг 1-р байр, Чэнь Байфа 2-р байр, Мөнх-Өлзий 3-р байр, эмэгтэйчүүдийн багт Гао Лишя 1-р байр, Жао Юй 2-р байр, Рүө Жюүнь 3-р байрт тус тус шалгарав.
        - Анх удаа мөс, цасны марафонд оролцож байна. Маш их баяртай байна. Ялангуяа цасан гүйлтийн зам, цанын баазын орчин маш сайхан. Миний хувьд маш ховор боломж юм. Улаанцав хотод марафонд дуртай илүү олон хүмүүс мөс, цасны баяр хөөрийг мэдрэхээр ирнэ гэдэгт би найдаж байна гэж дөнгөж сая тэмцээнээ дуусгаад байсан оролцогч Бао Билэг хэлэв.
        Улаанцав хотын мөс, цасны анхдугаар марафон нь Улаанцав хотын “Мөс цасны хайр” спортын улирлын цуврал үйл ажиллагааны нэг юм. Тэс тэмцээнийг Улаанцав хотын Жи Шэн Тай хөрөнгө оруулалтын ХХК, Улаанцав хотын гүйлтийн холбооноос зохион байгуулсан бөгөөд тэмцээний бүх урт нь 10.2 километр болно. 
Зохиогч:
ӨМӨС-Ы СЭТГҮҮЛЧ ХАЙ ЖЮНЬ
Найруулагч:
Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:
ӨМӨС
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ