Жавхлант сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хүсэлтээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа энэ сарын 14-ний өдөр тус сумын сургуулийн 6-12 дугаар ангийн дарга нар болон сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын хүрээнд хүүхдүүд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын зорилго, үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож, энэ талаар мэдлэгтэй болжээ.
Мөн хурлын даргын зүгээс хүүхдүүдтэй харилцан ярилцаж, тэдний санал хүсэлтийг сонссон байна.