Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 07:15 цагт очиход иргэн Г-ын эзэмшлийн “Бонго” загварын автомашин автозамын хажуу руу онхолдсон байсныг 15 минут ажиллаж татан гаргаж автомашиныг Баруунтуруун сум руу чирч хүргэсэн. Иргэн Г-ын биеийн байдал хэвийн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.