Цаг агаарын аюулт үзэгдэл үүссэнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нар Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэд аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө. Мөн малчин өрхүүдийн өвөлжилтийн нөхцөлтэй танилцсан юм.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын наймдугаар багийн малчин Ц.Монхорынх өчигдөр 1000 гаруй бог, 100 гаруй үхрээ шуурганд уруудуулжээ. Өвөлжилт хүндэрч, малаа эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн ч мал, махны үнэ бага учраас амьдрахад хүнд байгаа талаар гэрийн эзэгтэй Б.Баяраа тайлбарлав хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.