Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Барилгын компаниудыг даам гаргачхаад дараа нь ниргэхээ хэзээ зогсоох вэ?!


Нийслэлд газрын асуудал барилгын компаниуд дээр ихээхэн гардаг. Барьчихсан байхад буулгаж чаддаггүй гэх хуулинд бичигдээгүй жишиг тогтчихсон гэхэд хилсдэхгүй. Энэхүү буруу жишгийг шинээр барилгажих талбайн зөвшөөрлөө Хот байгуулалт, хөгжлийн газраас авалгүйгээр дур мэдэн суурь ухсан бөгөөд тус компанид Хотын стандарт, хяналтын газар, Хан-Уул дүүргээс зөрчлөө арилгах талаарх шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн боловч биелүүлээгүй байгаа асуудал үргэлжүүлж байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны Нэхмэлийн шар байрнуудын дахин төлөвлөлтийн төслийг “Фүжи Девелопмент” ХХК хэрэгжүүлж байгаа юм. Тус компани Архитектур төлөвлөлтийн даалгавраас хэтрүүлэн барилгын суурь ухсан зөрчил гаргажээ. Уг асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар газар дээр нь ажиллаж зөрчил арилгах үүрэг өгчээ.
Нийслэл болон дүүргийн холбогдох байгууллагуудаас тус байршилд хэмжилт хийхэд дахин төлөвлөлтийн байршлаас урагшаа 4.5 метр, хажуу тийш есөн метр хэтрүүлж барилгын сууриа ухсан аж. Өөрөөр хэлбэл, шинээр барилгажих талбайн зөвшөөрлөө Хот байгуулалт, хөгжлийн газраас авалгүйгээр дур мэдэн суурь ухсан бөгөөд тус компанид Хотын стандарт, хяналтын газар, Хан-Уул дүүргээс зөрчлөө арилгах талаарх шаардлага, мэдэгдлийг хүргүүлсэн боловч биелүүлээгүй байна.
Иймд Хотын дарга "Фүжи Девелопмент" ХХК-ийг нэн даруй илүү татсан хашаагаа эргүүлэн татаж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгожээ. Барилга барьчихсан хойно нь мэдээгүйн яамай даа. Тэгвэл олны хэлж заншсанаар Авлига хороолол шиг дараа нь ниргээд ч тусыг үл олох байлаа.
Ер нь барилгын компаниудыг даам гаргачихаад дараа нь ниргэдэг зангаа холбогдох албаныхан зогсоох хэрэгтэй. Өдгөө Авлига хороололыг буулгана гэж мэдэгдсэн ч орон сууц сүндэрлэн боссоор байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Монголд 25 давхар барилга нураах туршлагатай аж ахуйн нэгж байхгүй гэх тайлбарыг албаныхан өгсөн. 
"Монголд 5-7 давхар барилгаас дээш өндөр барилгыг нураах туршлагатай компани байдаггүй юм билээ. Гэтэл Авлига хороолол 25 давхар барилга учраас мэргэжлийн туршлагатай аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллах нь зөв байх гэдэг шийдэлд хүрсэн. Тэгээд гадаадын компаниар нураалгахаар шийдсэн. Энэ ажлыг хариуцсан ажлын хэсэг нийслэлд гарсан. Хотын дарга асан Д.Сумъяабазар энэ ажлыг эхлүүлж, одоогийн хотын дарга Х.Нямбаатар ажлаа үргэлжлүүлж, арга хэмжээ авч байна. Хууль эрх зүйн хувьд өөрчлөлт хийж, зөрчлөө арилгаж, хариуцлага тооцдог болгоё гэдэг асуудлыг ярьж байгаа" хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж ярьсан удаатай. 
Энэ зуны үерийн улмаас урьдчилсан байдлаар 35 тэрбум төгрөгийн хохирол учирсан байдаг. Харин ХУД-ийн 15 дугаар хороонд байрлах "Акуа Гарден" хотхоны хоёр блок барилгыг албадан нураах захирамжийг Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар гаргасан. Тэгвэл "Эм энд жи констракшн" компаниас шүүхэд хандахаа илэрхийлж байсан.
Улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2023/8536 дугаар захирамжаар “Авлига хороолол”-ыг буулгах НЗД-ын захирамжийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга давж заалдах гомдол гаргах эрхтэй. Ийнхүү анхнаасаа хууль дүрмийнхээ дагуу газар олголтоо хийсэн бол хаана, хаанаа хөрөнгө, цаг хугацаагаараа хохирохгүй байх бүрэн боломжтой. Анхнаасаа голын голдиролд баригдах  барилгын зөвшөөрөл олгосон холбогдох албан тушаалтанд хуулийн хариуцлага үүрүүлж байж энэ замбараагүй газар олголт нь цэгцрэх биз ээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ