

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Ховд, Увсын ихэнх нутаг, Завханы баруун, Говь-Алтай, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр 0.0-5.0 мм, үүнээс хамгийн их нь Ховдын Дарвид 5.0 мм, Эрдэнэбүрэнд 4.2 мм, Мянгад, Говь-Алтайн Хөхморьт, Баян-Уулд 4.0 мм, бусад нутгаар 0.0-3.6 мм цас, нойтон цас орсон байна.

Өнөөдөр буюу 14-ний 11:00 цагийн байдлаар Увс, Ховд, Завхан, Хөвсгөл аймгийн нутаг, Говь-Алтайн хойд хэсгээр цас орж байгаа бол салхины хурд 4-9 м/с орчим байна.


Цас орохтой холбоотой авто болон явган замд халтиргаа гулгаа үүсэх, замын хөдөлгөөний хурд удаашрах зэрэг нөхцөл үүсч болзошгүй тул ард иргэд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд ажлаа төлөвлөн, бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг зөвлөж байна.