Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Мотоциклийн хөдөлгөөнийг хориглолоо

Аймгийн хэмжээнд мотоциклийн хөдөлгөөнийг 2023.11.15-2024.03.01-нийг хүртэлх хугацаанд хориглолоо. Өвлийн улирал эхэлж, замын зорчих хэсгийн гадаргууд цас, мөс тогтож, халтиргаа гулгаа үүсч, авто замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мотоциклийн хөдөлгөөнийг ийнхүү түр хязгаарлав.
Мотоциклийн ослын дийлэнх нь хөдөө хээр газар, халтиргаа гулгаа, хурд хэтрүүлсэн, согтуугаар жолоодсон, замын нөхцөл байдлыг харгалзалгүй зорчсон, хамгаалалтын хувцас хэрэглэлгүй байсан зэргээс үүдсэн байдгийг холбогдох албаныхан хэлж байна. Сонирхуулахад, Баянхонгор аймгийн хэмжээнд улсын дугаар авсан, бүртгэлтэй 2000 гаруй мотоцикл байдаг байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ