Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тархины хавдартай хүн бүрэн эдгэрчээ


Тархины хорт хавдартай байсан Австрали эмч, профессор Ричард Скольер өөрийн Меланома судалгаан дээр үндэслэн Glioblastoma (тархины хорт хавдарын маш түрэмгий, нийтлэг төрөл)-ыг эмчлэх дэлхийн анхны туршилтын эмчилгээг хийлгэжээ. Энэ төрлийн тархины хавдарын идэвхи маш хурдацтай байдаг бөгөөд өвчтөнд ихэвчлэн нэг жил орчим л амьдрах хугацаа үлддэг байна. 
Харин 57 настай тэрээр мягмар гарагт түүний хамгийн сүүлийн MRI шинжилгээнд хавдар дахин илрээгүй болохыг зарлажээ. "Би үүнээс илүү аз жаргалтай байж чадахгүй" гэж тэр олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. 
Профессор Скольер бол олон улсад нэр хүндтэй эмгэг судлаач бөгөөд энэ жил өөрийн хамтран зүтгэгч, найз Жоржина Лонгтой хамтран түүний амьдралыг өөрчилсөн Меланома сулалгааны ажлыг нь үнэлэн түүнийг Австралийн оны шилдэг хүнээр шалгаруулжээ. 
Австралийн Меланома хүрээлэнгийн захирлууд сүүлийн 10 жилийн хугацаанд бие махбодийн дархлааны системийг ашиглан хорт хавдрын эсийг дарангуйлахад ашиглах дархлалын эмчилгээний талаар хийсэн судалгааныхаа үр дүнд дэлхийн хэмжээнд меланоматай өвчтөнүүдийн эдгэрэлтийн үр дүнг эрс сайжруулсан байна. 
Профессор Лонг, эмч нарын багийн хамт түүний хорт хавдрыг эмчлэх арга нь профессор Сколиерыг эмчлэхэд ашиглаж байсан тэрхүү судалгаа юм. Профессор Лонг ба түүний багийнхан меланома өвчний үед хавдрыг арилгах мэс засал хийлгэхээс өмнө эмүүдийг хавсран хэрэглэх үед дархлалын эмчилгээ илүү үр дүнтэй болохыг олж мэджээ. Тиймээс өнгөрсөн жил профессор Сколиер мэс заслын өмнө хавсарсан дархлааны эмчилгээ хийлгэсэн байна. Мөн тэрээр хавдрын шинж чанарт нь тохируулсан вакцин хийлгэсэн анхны хүн болжээ.  
Өнөөг хүртэл гарсан үр дүн нь жил бүр дэлхийн хэмжээнд тархины хорт хавдраар оношлогддог 300,000 орчим хүнд асар их итгэл найдварыг төрүүлж, урам зориг өгч магадгүй гэж олон хүмүүс үзэж байгаа юм. 

 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ