http://www.nutag.mn
Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ө.Золбаяр: Залуу малчдаа дэмжих төрийн бодлого хэрэгтэй


“Манай сум цагаан ямаагаараа алдартай. Манай малчид Франц улсад “нарийн микронтой" буюу чанарын өндөр зэрэглэлийн нарийн ширхэгтэй ямааны ноолуураа экспортолдог.  Есөн жилийн сургалттай сургуулийн анги бүр нь лед дэлгэцтэй. 110 гаруй төрийн албан хаагчтай. Малын түүхий эд зах зээлд үнэ хүрч байвал манай малчдын амьжиргаа сайжирна” хэмээн ярьсан эрхэм бол Номгон сумын Засаг дарга Г.Буянхүү.  

Эдүгээ дөнгөж 40 шүргэж яваа залуу Засаг дарга Г.Буянхүү Манлай сумын уугуул. Төрсөэ нутагтаа 31-хэн насандаа Засаг даргаар ажиллаж туршлагажсан нэгэн. Харин Номгон сум бол түүний аав Ганбаатарын нутаг. 2024 оноос аавынхаа нутгийн хөгжилд хүчин зүтгэхээр Засаг даргаар томилогдон ажиллаж байна. 

“Төр, засаг тогтвортой ажиллавал намын гишүүд, дэмжигчид болон иргэдийн сэтгэл зүй ч тогтвортой байдаг” хэмээн Г.Буянхүү дарга ярьж байлаа. “Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяраар ахлуулсан Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Д.Энхболд, Номгон сумын Засаг дарга Г.Буянхүү, Номгон сумын Монгол Ардын намын хорооны дарга Б.Даваа, дэд дарга Х.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Баянмөнх, Стратеги академийн эрдэм шинжилгээний ажилтан С.Оролмаа нарын бүрэлдэхүүнтэй баг Номгон суманд энэ сарын 18-нд ажиллав. Энэ үеэр Номгон сумын Засаг дарга Г.Буянхүүтэй дээрх яриаг өрнүүлсэн юм.  

Номгон сум 2000 өрх, 300 орчим Монгол Ардын намын гишүүнтэй аж. 

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр сумын Монгол Ардын намын хорооны гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж, намын дэвшүүлсэн бодлого, Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр “Монгол Ардын намын дарга Н.Учрал 31 дэх Их хурал дээр “Ардын нам ард түмэндээ эргэн ирнэ” гэж хэлсэн. Ардын нам анхан шатны байгууллагуудаараа хүрч ажиллаж байгаа нь ард түмэндээ эргэн ирж байгаагийн илрэл” гэдгийг уулзалтын эхэнд онцоллоо. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 7,619 хоршооны 25,569 малчинд 866.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ. Ямартай ч Номгон сумын малчид хоршоо байгуулан, хөнгөлөлттэй зээлд хамрагдан, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа аж.

Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дарга Л.Энхболд “Өмнөговьчууд маань баялагтаа эзэн байгаасай гэж би хүсдэг. Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо “Гишүүдээ сонсох аян”-ыг хэрэгжүүлж, айл өрхөөр орж, ажил амьдралтай нь танилцаж, санал бодлыг нь сонсож, ажиллаж байна” гэлээ. 

Өмнөговь аймгийн МАН-ын хороо “Тэрбумтан Өмнөговьчууд” төслийг аймгийн ИТХ-д өргөн барьж, хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ төсөл хэрэгжсэнээр Өмнөговийн малчид, оюутнууд “Нутгийн дэм” хөтөлбөрт хамруулж, санхүүгийн эрх чөлөөнд хүргэх зорилт тавьжээ. Түүнчлэн аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Баянмөнх хийж, хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар тайлагналаа. Уулзалтад оролцсон намын гишүүд, дэмжигчид “Малын бүтээгдэхүүнийг үнэтэй болгох хэрэгтэй. Малчид ноолуураа борлуулж орлого байна. Махны үнэ нэмэгдсэнээр малчдын орлого нэмэгдсэн зүйлгүй. Махны үнийг зах зээлийн жамаар явуулах хэрэгтэй” гэсэн саналуудыг хэлж байлаа. Ахмад гишүүн Л.Энх-Амгалан “Монгол Ардын намын удирдлагууд намын гишүүдээ сонсож байгаад талархаж байна. Залуу малчдыг анхаарч, урамшуулах хүсэлтэй байна” хэмээн санал хэллээ. Уулзалтаар “Хөдөө, орон нутгийг эзэнтэй байлгахын тулд залуу малчдаа дэмжих төрийн бодлого хэрэгтэй” гэдэг байр суурийг Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр хэлээд намын гишүүд, дэмжигчдийн саналыг Удирдах зөвлөлд уламжлахаа илэрхийлэв. 

Энэ өдөр Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр намын ахмад гишүүн Л. Энх-Амгалан, Ш.Баярсайхан, Д.Гэрэл нарын гэрт зочилж, хүндэтгэл үзүүлэв.

сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
сонин mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ