Архангай аймгийн 100 жилийн ойн хүрээнд аймгийн утга зохиолын нэгдлийн 70 жилийн ойд зориулсан “Хангайн цом-2023” яруу найргийн наадам энэ сарын 4-ний өдөр Ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн ХДТ-тболлоо. "Хангайн цом" яруу найргийн наадмыг1988 оноос зохион байгуулж эхэлсэн байдаг. Дундаа хэдэн жил завсарлаад 2018 оноос “Болор цом” яруу найргийн тэмцээний дараа орохуйцулсын хэмжээний наадам болж өргөжсөн юм.
Тэмцээний эхний шатанд 80 гаруй яруу найрагч шүлгээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 21 найрагчийн шүлгийг тунгаажээ. Үүний дээр орон нутгийн таван яруу найрагчид эрх олгож, 26 найрагч шүлгээ уншлаа. Наадам дөрвөн үе шаттай явагдсан. Уралдаанд Хөвсгөл аймгийн харьяат залуу яруу найрагч С.Батзориг тэргүүлж, залуу яруу найрагч С.Начин удаалж, яруу найрагч Э.Гантулга гуравт шалгарлаа. Эрдэнэмандал сумын яруу найрагч Б.Энэбиш, Эрдэнэбулган сумын залуу яруу найрагч Н.Төшинзаяа нарайргийн тавдоров. Шүүгчээр утга зохиол судлаач Г.Батсуурь /Ph.D/, "Болор цом"-ын эзэн яруу найрагч О.Цэнд-Аюуш, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа нар ажиллалаа.
Залуу яруу найрагч С.Батзоригийн тэргүүн байрын шагналт шүлэг
Данзангийн Нямсүрэнд
Танай хашаанаас түлээ хулгайлагч хүнийг
Таньдаг байсан уу, та? Мэддэг байсан уу?
Хандмаагийн тань үе гишүү хүрсэн
Хатсан модны утаа хахь өөр айлаас үнэртэхэд
Алагч үнээний тань цохон дээр шинийн сар буугаад
Арван таван болсон ч дүүрч өгөхгүй байхад
Амьдрал ямар санагддаг байсан бэ?
Арван долоодугаар жарны энэ өдөр
Ахиад л намар цаг ирсэн байна аа, ахай!
Улаан, шар, улбар энэ бүгдийг
Дулаан өнгө гэж нэрлэсэнтэй эвлэрч чадахгүй
Хүйтэн чийг хөлнөөс зулай хүртэл нэвчих
Хөв хөх намрын орой гэрийнхээ гадаа суугаад
Довжооны шороо хуйлран өндийхөд
Дотор бас ямар нэгэн юм эргэлдэн босож
Яг аюулхайн тушаа хатуу дараад
Яаж ч болохгүй түр зогсоход
Цайвалзагч морин харгуйгаар
Цагаан цагаан шувууд зэллэж одоод
Цангинасан, гунганасан гунигт дуугаар
“Чамтай ахиж уулзахаа мэдэхгүй ч
Чамд аз жаргал хүсье” гэж хэлэх шиг болоход
Хайсанд ургасан шинэсний хатаж эхэлсэн шилмүүс л
Өглөөнийхөөс улам ч ихээр дагжчихсан
Өр өвдөм янзаар үл мэдэг сэрчигнэж байдаг сан
Ингээд л нойр хулжиж, ээж аавынхаа тухай, эх орныхоо тухай
Уярам атлаа гунигтай бодолд
Урт удаан дарагддаг сан
Тэгээд л тааралдсан номоо дэлгэж суугаад
103,104-ээр нүүрийг зураг мэт харж харж юу ч ойлгохгүй
Зургаан удаа уншчихсан л байдаг сан
Үймэрнэ гэдэг нь л энэ юм биз дээ?