Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БУЛГАН : "Сэтгэшгүй чандмань" сүм буюу "Цогтын цагаан байшин"



Монголын алтан ургийн язгууртан, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Цогт хунтайжийн Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур суманд орших “Цогт тайжийн цагаан байшин” хэмээн алдаршсан “Сэтгэшгүй чандмань” сүмийн тууринаа2023 оны аравдугаар сарын 7-ны өдөр "Сэтгэшгүй чандмань” үйл ажиллагааг зохион байгууллаа.

Булган аймгийн Баяннуур сумын удирдлага,"Цогт тайж өргөө орд сан“-гаасМонголын утга зохиолын арвин баялаг өв санг хойч үедээ сурталчлах, соёлын биет ба биет бус өвийг иргэд олон нийтэд таниулах, төрсөн нутаг, эх түүхээрээ бахархдаг эх оронч иргэн төлөвшихөд яруу найраг, урлаг, утга зохиолын гүйцэтгэх үүрэг чухал ач холбогдолтойгтодотгон хэллээ. Яруу найргийн наадамд 16 яруу найрагч тунаж шүлгээ дуудлаа.


Яруу найргийн наадамд:
Тэргүүн байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Болдсайхан
Дэд байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Дамдиндорж
Гутгаар байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Батцэнгэл С.Удвалын нэрэмжит шагналыг
Цогт хунтайжийн нэрэмжит шагналыг Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч А.Лхагва, МУСГЗ зохиолч Д.Жамьян нар тус тус хүртлээ.

Шагайн харвааны тэмцээнд:
Тэргүүн байр: Рашаант сумын "Сансар" баг
Дэд байр: Баяннуур сумын "Баян Улаан" баг
Гутгаар байр: Баяннуур сумын "Өлзийт" баг тус тус шалгарлаа.
Цогт хунтайж 1581 оны буюу аравдугаар жарны төмөр могой жил мэндэлжээ. Сэтгэшгүй чандмань сүмээ босгож эхэлж байхад хунтайж 20 настай байж.Өдгөөгөөс 402 жилийн өмнө 1617 онд Цогт хун тайж эхийн хамт Хар зүрх уулын өвөрт "Сэтгэшгүй чандмань" сүмээ байгуулж дуусжээ.

Дуутын хадны шүлгийг зохиож байхдаа хунтайж 40 настай байв.1621 онд хэлсэн шүлгийг нь 1624 онд буюу Лигдэн хутагтыг хаан ширээнд заларсны 20 жилд зориулж Дуутын хаданд сийлсэн ажээ. Монголын сүүлчийн хаан Лигдэн хутагт 1588 онд төрсөн ба хунтайжаас долоон нас дүү юм. 1604 онд Лигдэн хутагтыг 16 настайд нь хаан ширээнд залжээ.
Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошууныхан буюу өдгөөгийн Өвөрхангай аймгийн Хужирт, Өлзийт, Есөн зүйл, Сант сумынхан бол Цогт тайжийн дөтгөөр хүү Заан тайжийн ахмад хүү Сутай Илдэн ноёны үр хойчис юм. Орост Охин тайжийн удам, Хятадад Номхон ноёны удам хойчис гал голомтоо залгуулсаар сууна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ