Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлэг эмнэлгийнхээ ажилчдын амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор 19 айлын орон сууцыг өөрсдийн болон орон нутгийн санхүүжилтээр барьж засварлаж ашиглалтад оруулжээ. Ингэснээр эмч болон эмнэлгийн ажилтнуудын амьдрах орчин сайжирч улмаар тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах боломж бүрдлээ хэмээн албаныхан өгүүлэв.
Тус эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж байгаа юм. Замын-Үүд суманд байнгын оршин суугчидтайгаа нийлээд 25 мянга гаруй иргэн амьдарч байна.