Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Чингэлтэйд АН-аас нэр дэвшигч эмэгтэйчүүд муудалцаад эхэлжээ

Томосгосон тойргийн нэг зовлон нь нэг намаас нэр дэвшигчид хүссэн хүсээгүй хоорондоо өрсөлдөх нөхцөл байдал үүсдэг. Тэд хоёр, гурваараа эвтэй гэгч зургаа татуулж “биднийг багаар нь дэмжээрэй” хэмээн сурталчилгаагаа эхлүүлдэг ч өрсөлдөгч намуудын нэр дэвшигчдийн рейтингээс шалтгаалж хувийн тоглолт руу шилждэг. Зарим тойрогт хувийн тоглолт, нэг намаас дэвшигчдийн өрсөлдөөн эртнээс ширүүсч, ил далд зөрчилдөж эхэлсэн сурагтай.
Тодруулбал АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч сэтгүүлч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, хуульч өмгөөлөгч Р.Булгамаа нар сонгуулийн сурталчилгааны зардал, ухуулагчдын цалин хөлснөөс болж муудалцсан гэнэ. АН дэнчингээр цуглуулсан мөнгөө нэр дэвшигчдийнхээ сонин, сэтгүүл, хувцас хэрэгсэлд түлхүү зарцуулж, бусад  зардлыг санхүүжүүлэхэд хүндрэлтэй болсон байна.   
Тэдний хувьд нэг тойрогт хоёулаа олонд танигдсан эмэгтэй учир нэгнийхээ саналыг хуваахаас эхлээд сул тал ихтэй. Нөгөө талаар Р.Булгамаагийн хувьд намын дарга С.Эрдэнийн дэмжлэгээр нэр дэвшиж байгаа бол Г.Уянгын хувьд Ерөнхийлөгчийн дэмжлэгээр АН-аас нэр дэвших мандат өвөртөлсөн. Г.Уянгын хувьд улстөрийн намтар нь арай арвин, УИХ-д нэг удаа сонгогдож байсан, хоёр дахь удаагаа дэвшээд унасан. Унах болсон шалтгаан дотны найз гэгдэж явсан Л.Эрдэнэчимэгийн зохисгүй үйлдлийг утсандаа бичиж, тэр нь задарсан асуудлаас үүдэлтэй. Сонгуулийн сурталчилгаа талдаа ч ороогүй байхад өрсөлдөөн ингэж ширүүсч байгаа нь цаашдаа олон сонирхолтой үйл явдал болохын дохио. Унасан Г.Уянга, анх удаа дэвшиж байгаа Р.Булгамаа нарт  хоёуланд нь их хурлын гишүүн болох амбиц, туйлын хүсэл байгаа. Хэнийх нь аз шовойхыг хэдхэн өдрийн дараа харах нь. 
Т.Хэрлэн 
Эх сурвалж: zuv.mn
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ