Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу энэ сарын 20-ны өдрийн 04:40 цагт Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан 5 баг Цагаан хад суурьшлын бүсэд “Бохирын цооногт хоёр хүн унасан” гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 33-51 насны хоёр иргэн ...гэх компанийн бохирын худагт унаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эх сурвалж: ЦЕГ