Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Газрын доорх усыг нөхөн сэргээх төсөл Нарийны голд хэрэгжиж дуусчээ

Хэнтий аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Газрын доорх усыг нөхөн сэргээх /МАР/ төсөл Хэрлэн голын сав газрын захиргааны Нарийний голын талбайд хэрэгжиж дууссан байна. Төслийн үр дүн, мониторингийн цооног болон бусад тоног төхөөрөмжийг Хэрлэн голын сав газрын захиргаа болон Багануур дүүргийн ЗДТГ-т хүлээлгэж өгчээ.
Энэхүү төслийн үр дүнд Нарийний горхины үерийн урсац МАР-ын байгууламжаар газрын доорх уст давхаргад шууд тэжээмж болох нь тодорхой юм байна. Энэ нь жишиг төсөл учраас дөнгөж эхлэл. Европын усны мэргэжилтнүүд газрын доорх усны нөөцийн хуримтлалын талаар багагүй ярьж санал болгодог нь ийнхүү Монголд ажил хэрэг болж эхэлжээ. Мөн үерийн хамгаалалт гэдэг нь зөвхөн үерээс хамгаалаад зогсохгүй усны нөөцийн хуримтлалыг бий болгодог нь энэ аж.
Төслийн бодит үр дүн газрын доорх усны түвшний өөрчлөлтийн талаарх мэдээллийг албаныхан удахгүй албан ёсоор танилцуулах юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ