Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ХӨВСГӨЛ: Олон улсын урлагийн наадамд Хөвсгөл аймгийн уран бүтээлчид оролцлоо



Хөвсгөл аймаг БНСУ-ын Тэжон хотын Со-гу дүүрэгтэй 2010 онд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна.


Хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын "Healing Art Festival" урлагийн наадамд Хөвсгөл аймгийн төрийн байгууллага болон уран бүтээлчдийн төлөөлөл бүхий 14 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, аймаг орон нутгаа сурталчилсан байна.  


Хөвсгөл аймгийн НБХ-ийн дарга Б.Батбилгүүнээр ахлуулсан багийг Тэжон хотын Со-гудүүргийн Засаг дарга Cо Чол-Mу, дүүргийн орлогч дарга Пак Жэ Хуа болон бусад албаны хүмүүс хүлээн авчуулзаж, эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлээр хамтын ажиллагааг  өргөжүүлэн ажиллахаар болжээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ