Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас "Хавдрын үндэсний зөвлөл"-тэй хамтран "Хөхний хорт хавдрын эрт илрүүлгийг сайжруулах төсөл"-ийг эхлүүлээд байгаа. Тус төслийн хүрээнд аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах замаар орон нутгийн зорилтот насны эмэгтэйчүүдийн дунд хөхний хорт хавдрын эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, хөхний хорт хавдраас сэргийлэх талаар эмэгтэйчүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх ажлуудыг хэрэгжүүлээд байгаа юм.
Аймгийн хэмжээнд хөхний хорт хавдраар оношлогдон эмчилгээнд хамрагдаж байгаа 41 иргэн байдаг байна. 2023 он гарсаар шинээр 7 хүн нэмэгдэн, эмчилгээд хамрагдаж байгаа ажээ. Дээрх төслийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын эх баригч нарыг чадавхижуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эх баригч нарыг чадавхижуулах сургалтыг аймгийнНэгдсэн эмнэлэг дээр зохион байгууллаа.
Эх баригчдыг чадавхижуулах сургалтыг Хавдрын үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал,хүний их эмч, Анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан, ЭМГ-ын дарга, Анагаах ухааны докторР.Гандиймаа, ЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэргэжилтэн, эмч нархийжээ.