- АНУ-ын есөн иргэн амиа алджээ
- Тайландын 1000 орчим Израилаас явах хүсэлтээ илгээв
- Унгар улс шөнийн дотор 215 иргэнээ эх оронд нь буцаасан байна
Израил, Газын зурвас орчимд болж буй нөхцөл байдалтай холбоотойгоор улс орны Засгийн газрууд иргэдээ аюултай бүсээс татаж эхэллээ.
Хоёр талд амиа алдсан хүний тоо нэмэгдэж байгаа бол тус бүсэд хохирсон гаднын иргэд ч цөөнгүй байна. Тухайлбал АНУ-ын ес, Тайландын 12, Аргентины дөрвөн иргэн амь үрэгджээ. Мөн ВВС-ийн мэдээлснээр Английн 10 гаруй хүн сураггүй болоод байгаа аж.
Израилын орох, гарах ихэнх нислэгийг цуцалсан бөгөөд улс орнууд иргэдээ татах тусгай нислэгийг зохион байгуулахаар ажиллаж байна. Унгар улс шөнийн дотор хоёр нислэгээр нийт 215 иргэнээ эх оронд нь буцаасан.
Мөн Израилын цөлд зохион байгуулагдсан хөгжмийн наадмаас бүлэг жуулчид алга болсон бөгөөд тэд амьд эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Мексик улсын 5000 орчим иргэн Израилд байдаг ба үүнээс 300 нь эх орон руугаа буцах хүсэлт илгээсэн байна.
Тайландын 11 иргэн барьцаалагдсан бөгөөд 1000 хүн Израилаас явах хүсэлтээ эх орон руугаа илгээгээд байгаа аж. Тус улсын 30 мянга орчим иргэн Газын зурвасын ойролцоо, хөдөө аж ахуйн салбарт ажилладаг гэнэ.
Эх сурвалж: VOA