Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: Г.Лхагвасүрэн: Манай төсөл тойрог эдийн засгийн зарчимд нийцсэн, хүлэмжийн хийн ялгарлыг багасгахад дэмжлэг үзүүлнэ

Европын Холбооны Свитч Эйшиа хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн нээлтийг энэ сарын 4-ний өдөр хийлээ. Нээлтийн үйл ажиллагааны хүрээнд төслийн багийнхан Сэлэнгэ аймагт өөрсдийн үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөг танилцуулах уулзалт зохион байгуулав.
Уулзалтад төслийн багийн хамт олноос гадна аймгийн удирдлага, ЗДТГ-ын төлөөлөл, ХХААГ-ын мэргэжилтнүүд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.
Тус байгууллага нь хүрээлэн буй орчинд ээлтэй, нөөцийг зөв зохион байгуулдаг тойрог эдийн засгийн зарчимд нийцсэн, хүлэмжийн хийн ялгарлыг багасгах зорилготой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдгийн нэг нь “Эдийн засгийн ногоон шилжилт” төсөл юм.

Төслийн үйл ажиллагааны талаар“Пипл ин Нийд” ТББ-ын төслийн менежер Г.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
Тэрбээр, ”Манай төслөөр дамжуулан хүнс, ус ундааны салбарын байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид болон эцсийн хэрэглэгчид байгаль орчинд илүү ээлтэй, хариуцлагатай хандлага, зан дадалтай болж өөрчлөгдөх боломжтой болж байгаа.
Ингэснээр тогтвортой хөгжлийн 12 дугаар зорилт болох “Тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ” зорилтод хүрэх алхмууд хийгдэнэ. Мөн Монгол Улсын ногоон хөгжилд хувь нэмрээ оруулна.  
Манай төслийн гол зорилго нь “Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн хүрээнд хүнс, ус, ундааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 1500 бичил жижиг дунд бизнес эрхлэгчид, мэргэжлийн 30 холбоо, 750 жижиглэн худалдаа эрхлэгчдийг зах зээлд суурилсан ногоон баталгаажуулалт, эко тэмдгийн сайн туршлагын тусламжтай тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байгаа.   
Түүнчлэн төсөл мааньМонгол Улсын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үндэсний стратегитэй нийцүүлэн хүнсний салбарт Европын холбооны Свич Эйшиа хөтөлбөрөөс анх удаа хэрэгжүүлж буй гэдгээрээ онцлогтой.

-Төсөл хэзээнээс эхлэн манай оронд хэрэгжиж байна. Хэчнээн аймагт үйл ажиллагаа эхлэв. Төслийн зүгээс ямар үүрэг хүлээж байгаа вэ?
-2007 оноос хэрэгжиж буй Свич Эйшиа хөтөлбөр бол Ази, Ойрхи Дорнод, Номхон далайн 41 оронд Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг (SCP) дэмжих Европын холбооны (ЕХ) томоохон хөтөлбөр байгаа.
Европын холбооны Ногоон хэлэлцээр болон дэлхийн гарцаар дамжуулан улс орнуудыг нүүрстөрөгч багатай, нөөцийн хэмнэлттэй, тойрог эдийн засагт шилжихэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Ази дахь тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний (SCP) хэв маяг, Ази Европын хооронд илүү ногоон нийлүүлэлтийн сүлжээг дэмжих үүрэг хүлээдэг.
Одоогоор Улаанбаатар, Орхон, Сэлэнгэ аймгийг сонгон үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Сэлэнгэ аймгийн тухайд газар тариалангийн гол бүс нутаг, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний гол төв гэдгээрээ давуу учраас бид сонгон өнөөдөр нээлтээ хийлээ.
-Танд баярлалаа.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ