Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Томуугийн өвчлөл богино хугацаанд уушгины хатгалгаа болон хүндэрч байна

Хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин /ханиад/ ихэсч, богино хугацаанд уушгины хатгалгаа болон хүндэрч байгааг аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Томуугийн өвчлөл сүүлийн гурван жилийн дунджаас нэг хувиар нэмэгдсэн бөгөөд нийт түргэн тусламжийн дуудлагаас 12 хувь нь томуугийн хүндрэлийн дуудлага байна. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 47 хувь нь томуугийн өвчлөл, үйлчлүүлэгчдийн 86 хувь нь 15 хүртэл насныхан бөгөөд түүн дотор 4 хүртэл насныхан 70 орчим хувийг эзэлж байгаа аж.

Томуугийн халдвар нь өндөр халуурах, толгой өвдөх, булчин, үе мөч хөндүүрлэж бие тавгүйрхэх, хоолой өвдөх, нус гоожих, хий ханиалгах, бөгшүүлж ханиах, хоолой сөөх, хоолой бачуурах шинж их байгаа тул эмчид эрт үед нь хандахыг мэргэжлийнхэн зөвлөв.

Хүүхдүүдийг
- Дулаан байлгах
- Хүйтэн ус, ундаа зайрмаг өгөхгүй байх
- Олны газраар дагуулж явахгүй байх, гэрээс гарахдаа амны хаалт тогтмол зүүлгэх
- Халуун бүлээн шингэн зүйл /аарц, чацаргана, аньс, нэрс / сайн уулгах
- Илчлэг сайтай хоол хүнс түлхүү хэрэглэх /нэгдүгээр хоол/

Томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд
- Ханиалгаж байгаа л бол цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх
- Эмчид үзүүлж, бичиж өгсөн эмийг зааврын дагуу яг цагаар нь уулгах хэрэгтэй гэв.


Томуугийн дэгдэлтийн энэ үед урьдчилан сэргийлэлт, хүүхдийн асаргаа, сувилгаа нэн чухал байгааг онцолж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ