Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Соёлын сэргэлт 2023 аян Булган аймагт нээлтээ хийж байна



Соёлын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл Булган аймгийн соёл, урлагийн салбарын ажилтан албан хаагчид, уран бүтээлчидтэй уулзаж, Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, Соёлын салбарын хөгжлийн бодлогын талаар аймгийн Соёл, урлагийн газар, соёлын байгууллагын удирдлага, салбарын төлөөллийн санал хүсэлтийг хүлээн авч сонслоо.
Мөн Соёлын салбарын хөгжлийн бодлого, соёлын аялал жуулчлалын үйлчилгээг нэмэгдүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх зорилтын талаар салбарын албан хаагчидтай ярилцаж, санал солилцлоо.
Соёлын сэргэлт 2023 аян 10 дугаар сарын 2-ны өдөр Булган аймагт нээлтээ хийн үргэлжлэх юм. Анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн ард иргэддээ Соёлын сэргэлт аяндаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ