Дорноговь аймгийн ЗДТГ-аас сумын төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын их, дээд сургуульд сурч буй орон нутгийн залуусын сургалтын төлбөрийг бүрэн даах хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Их дээд сургуульд 4-6 жилийн хугацаагаар эрх зүйч, эдийн засагч, нягтлан бодох бүртгэл, санхүү, экологич, соёл судлал, төрийн удирдлага, гэр бүл судлал, хүнс үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн технологи, мал аж ахуй, мал эмнэл зүй, хүнс хөдөө аж ахуй, жимс ногооны аж ахуй, эмч, сувилагч, эм зүйч, багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй суралцаж буй оюутныг сумаас сонгон шалгаруулж сургалтын төлбөрийг хариуцан төлөх аж.
Тухайн оюутан Даланжаргалан сумын иргэн байх, суманд эрэлттэй мэргэжлээр суралцах, сургуулиас баталсан сургалтын төлөвлөгөөнд заасан мэдлэг чадварыг бүрэн эзэмшиж, идэвх чармайлт гарган 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй байх бөгөөд амжилттай суралцаж төгссөний дараа Даланжаргалан суманд мэргэжил таарах сул орон тоон дээр таваас доошгүй жил доошгүй жил ажиллах, ажиллаагүй тохиолдолд сургалтын төлбөрийг эгүүлэн төлж сум орон нутгийг хохиролгүй болгох зэрэг үүрэг хариуцлагыг хөтөлбөрт тусгажээ.