Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ГОВЬ-АЛТАЙ: Бурхан Буудай уул төрийн тахилгатай боллоо


Есөнбулаг /МОНЦАМЭ/.  
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Говь-Алтай аймгийн Халиун, Бигэр, Цогт гурван сумын заагт орших Бурхан Буудай уул төрийн тахилгатай боллоо.

Бурхан буудай уул нь Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутагт орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор УИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байна.

Монгол Алтайн бөөн цулдам уулт өндөрлөгийн мужийн уулын нуга, уулын хээрийн дэд мужид багтдаг бөгөөд ноён оргил нь 3765м өндөр мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нэлээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойт гол, Уст чацран голууд эх авч урсдаг. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэгээс гадна вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин, банздоо зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана. Бурхан буудай уулын Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал хясаагаар хүрээлэгдсэн аль ч талаараа очиход таг хэмээн нэрлэгдэх байгаль эхийн бүтээл ихтэй. 

Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж байсан нь өнөөдөр Бурхан буудай хэмээгдэх болж, эртнээс шүтэж ирсэн уламжпалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан байна. 

Бурхан буудай уул нь Говь-Алтай аймгийн аялал жуулчлалын үндсэн гурван маршрутын хоёрдугаар чиглэлд багтсан байна.

Аяллын маршрут -2: Алтай хот - (90 км) -  Бигэрийн улаан явар- (18 км) -  Бурхан буудай уул-(38 км)  Бигэр сум  - (17 км) - Таван элсний бөөрний сувилал -(18 км) – Бичигт хад (25 км) - Цагаан хаалганы рашаан -(45 км)  -Цогт сум- (60 км)- Ээж уул - (23 км) Хаяагийн говь, услалтын систем- (16 км) - Буурын гол давсны орд газар -(62 км)  Цээл сум- (135 км)- Алтай хот   нийт - 547 км.

/Байгалийн өвөрмөц тогтоцтой нутгаар явган аялж элсэн манхан үзэх, наранд шарах, 30м өндөр хүрхрээ үзэх, Долоон тогоо, Даянч ламын агуйгаар орох, жимсний төгөл үзэх/ Онц, Хавтгай, Наран, Замт, Мөрөнгийн явар бүхий байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар- Энэ газрыг сумын ИТХ-аас 2007 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Эртний далайн ёроол байсан. Эртний амьтдын ясны олдвор илэрдэг. Байгалийн үзэсгэлэнт газар юм.

Бичигт хад:- Бигэр сумын төвөөс 20 км-т оршдог. Эртний түрэг бичээс, сүг зураг бүхий түүх соёлын дурсгал юм. Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 235 тоот тогтоолоор “Бичигт хад”-ыг улсын тусгай хамгаалалттай түүх соёлын газар болгосон. Бичигт хад хэмээх толгойн баруун, баруун өмнө, өмнө хаданд 4 хэсэг эртний түрэг бичээс бий. Үүнийг Бигэрийн түрэг түрэг бичээс гэдэг.   
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ