Улсын драмын эрдмийн театрын авто машины зогсоолыг буулгаж, тохижилтын ажил хийгдэж эхэлсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байсан.
Тус тохижилтын ажлын төсөвт өртөг нь 900 орчим сая төгрөг гэх мэдээлэл ч цахим сүлжээнд гарсан. Тэгвэл УДЭТ-ын урд хэсэгт тоосгоор барьж байсан зууван хэлбэртэй хэсгийг буулгажээ. Иргэдээс ирсэн санал хүсэлтэд үндэслэн зураг төслийг өөрчилж, бүхэлд нь ногоон байгууламж болгох шийдвэрийг гаргасан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдэгдлээ.