Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эрт илрүүлгээр ДОХ-ын дөрвөн тохиолдол илэрчээ



Манай улс өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн иргэдийг эрт илрүүлэгт хамруулж байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 31 хувь нь эрт илрүүлэгт хамрагдсан байна.
Эрт илрүүлгийг 2024 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд иргэдээ 100 хувь хамруулах зорилготой. 67 тэрбум төгрөгийг эрт илрүүлэгт төсөвлөсөн бөгөөд нийт зургаан насны ангилалаар үзлэг хийнэ. Тухайлбал, 31-45 насных 130, 18-30 насных 60 мянган төгрөгийн төсөвтэй багц шинжилгээг хийлгэх юм. Гэхдээ сумдын иргэд эрт илрүүлэгт хамрагдах нь бага байгаа учраас зуны цагт явуулын шинжилгээ, оношлоогоо явуулж, эрт илрүүлэгт хамруулна гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлээ.
Тэрээр “31 хувь байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж үзэж байна. Нэгд, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт орох иргэдийн ойлголт, мэдээлэл дутмаг. Хоёрт, хөдөө, сумын иргэд эрт илрүүлэгт орох нөхцөл боломж тааруу байна. Яагаад гэхээр насанд хүрэгчдийн зургаан багцын эрт илрүүлгийг сумын эрүүл мэндийн байгууллагууд сумандаа үзэх нөхцөл боломж хангагдаагүй, боловсон хүчин байхгүй, оношлоогоо шинжилгээ, тоног төхөөрөмжийн хангамж муу учраас заавал аймгийн төв орж байж үзүүлж байна. Цаашдаа хөдөөгийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулахын тулд явуулын оношлоогоо шинжилгээ явуулна” гэлээ.
Эрт илрүүлэгт хамрагдах иргэдийн тоо хангалтгүй байгаа ч хамрагдсан хүмүүсийн өвчлөлийг эрт үед нь илрүүлж байгаа гэдгийг албаныхан онцоллоо. Эрт илрүүлэгт хамрагдсан сая гаруй хүнээс дөрвөн ДОХ-ын тохиолдол, сүрьеэгийн таван тохиолдол илэрчээ. Мөн 329 хорт хавдрын оношийг баталгаажуулснаас 255 хүн нь шинээр оношлогдсон байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ