Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Чулуутын хавцал хэзээ, хэрхэн үүссэн тухай сонирхолтой баримтууд

Тариатын галт уулын нөлөөгөөр хавцал үүссэн гэж үздэг
Оросууд судлаад Тариатын галт уулын талбайд газрын гүний дэлбэрэлтээс болж, 10 сая орчим жилийн өмнө 100-120м зузаан, нэмээд 3 сая орчим жилийн өмнө 40-60м зузаан (нийт 140-200м), 15км:24км талбай бүхий хүрмэн чулуу, цардас бий болсон бөгөөд идэвхжлийн үед цардас гол хэсэгтээ хэдэн арван км гүн байснаас халуун магма цардасын цууралтаар урсан гарч (500 мянган жил орчмын өмнө) зүүн тийш газрын уруу 100км урсахдаа, 4км өргөн, 90м гүн, 50км хавцал үүсгэсэн гэж цардасын давхаргыг судлан тогтоожээ.
Хоргын тогоо нь сүүлд дэлбэрч, үүнээс урссан лаав, магма хаалт үүсгэн Цагаан нуур бий болжээ. Сүүлчийн мөстлөгийн үе 20-10 мянган жилийн өмнө дууссан гэдэг. Хангай нурууны их мөстлөгөөс мөсөн гол, их ус Чулуутын хавцлыг уртасгасаар Цэцэрлэг сумын нутагт хүргэсэн бололтой.
Тариатын Шаврын Царамд үнэт чулууг 1970 оноос Оросууд олборлож байжээ. Мөн үүнээс холгүй Ангархайн уурхай гэж байсан ба эрдэнийн чулуу олборлодог, Оросууд том том ногоон хайрцагтай эрдэнэс цэргийн машинаар зөөдөг байсан гэж нутгийн хүмүүс ярьдаг.
Чулуутын голын дагуу урссан лаавын судалгаа хийсэн Орос геологчид Азаргын голын цутгалан хавиас урантай холбоотой эрдэс олж, одоогийн маргаан, тэмцэл болоод байгаа ураны ордыг гадарласан гэдэг.
Нэг геологч Тариатаас урсаж ирсэн лаавыг энэ хавийн хөрсөнд байсан нүүрс, занар, ураны эрдэс дэмжин (Азаргын голын адагт ямар нэгэн хүчтэй тэсрэлт болсон байх магадлалтайг дурдаад) халуун лаав идэвхжин цааш урссан байж болох талаар таамаг дэвшүүлсэн байдаг нь сонирхолтой юм.
Чулуутын хүрэм дэхь хадны сүг зураг энэ хавцлын түүхийг өгүүлдэг
5000 орчим жилийн өмнө (хүрэл зэвсгийн үед ) гол дагуу олон овог, хүмүүс амьдарч байсан ул мөр бий. Тэд загас жараахай барих, зэс алт, хольцтой металл түүж, хүрэл зэвсэг, элдэв зүйл хийж арилжих, мал амьтан гаршуулах зэргээр амьжиргаа залгуулдаг амьдралаа хадан дээр хүүрнэн үлдээсэн бидний холын өвөг байсан биз ээ.
Геологчид энэ үед гол дагуу алт, зэс, тугалга, мөнгө зэрэг металл, бага зэрэг холилдсон, дангаараа ч бараг ил шахуу байсан гэж үздэг. Дараа үе нь 2500 жилийн өмнө орчмоос (төмөр зэвсгийн үе) төмрийн хүдэр олборлон Орхоны хөндийд байсан Монголын төв хүртэл тээвэрлэдэг. Чулуутын хүрэмд халуун лаавд хайлсан сайн төмрийн бэлдэц олддог байж болох юм. Энэ үед Хүннү гүрэн Азид хүчирхэгжиж байсан.
Археологчид энэ үеийн Хүннү нарын сумны зэв, илд маш сайн төмрөөр хийсэн, хятадуудаас илүү байсан гэдэг.
Чулуутын голын дагуух оруулганууд, Гүнжийн зам, Хэжлүүр зэрэг нь төмрийн хүдэр олборлон тээвэрлэх зорилгоор засаж хийсэн байх магадлал их юм байна.
Н.Батхуяг
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ