Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг өнөөдөр 16.00 цагт улс, орон даяар зохион байгууллаа.
Өвөрхангай аймгийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагчид, ард иргэд зарласан газар дохиогоор цуглаж, гамшгийн үеийн бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав.
Жил бүр зохион байгуулдаг тус арга хэмжээ нь иргэдийг гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажиллуулж сургах, зарлан мэдээлэх хэрэгслийн бэлэн байдал, үйлчлэх хүрээг шалгах ач холбогдолтой юм.