Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шугам хоолой суурилуулахаар нүх ухаж байсан иргэн шороонд дарагджээ


Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт барилгын шугам хоолой суурилуулахаар нүх ухаж байсан 1 хүн шороонд дарагдсан тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 12:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа барилгын туслан гүйцэтгэгч иргэн М-ын барилгын бригадад ажиллаж байсан иргэн Д /53 настай, эрэгтэй/ цэвэр бохирын шугам хоолой суурьлуулахаар ухсан 3 метрийн гүнд ажиллах явцад шороо нурж дарагдаж нас барсан байжээ. Алба хаагчид 13:15 цагт цогцсыг гаргаж, Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ