УИХ-ын ээлжит сонгууль ирэх жил болно. Гэвч санал тоолох машины программын хугацаа дууссан байна. Тиймээс тус машины программ хангамжийг шинэчлэх шаардлагатай учраас уг ажилд төсвийн тодотголоор 21 тэрбум төгрөг суулгахаар болжээ. Мөн Улсын бүртгэлийн төхөөрөмжийг шинэчлэхэд 26 тэрбум шаардлагатай бөгөөд үүнийг ирэх жилийн төсөвт суулгах юм байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "“Dominion Voting Systems” хар машин асуудалтай, хугацаа нь хэтэрчихсэн. 2023 оны улсын төсөв дээр СЕХ программ хангамжийг шинэчлэхээр 21 тэрбум төгрөг оруулах санал гаргасан боловч Засгийн газар энэ саналыг хүлээж аваагүй. Дараа нь ТББХ дээр оруулж ирсэн ч дэмжээгүй. Тиймээс улсын төсвийн тодотголоор сонгуулийн санал тоолох машины программ хангамжийн асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн ганцхан хүсэлт байна” гэсэн юм.
Хар машиныг манай улс 2012 оны сонгуулиас хойш ашиглаж байна.