Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Төсвийн тодотголын 10.9 тэрбум төгрөгийн дийлэнхийг хөрөнгө оруулалтын ажилд зарцуулна



Аймгийн ИТХ-ын ээлжитт 9 дүгээр хуралдаанаар 2022 оны тодотгосон төсвийг хэлэлцлээ. 2021 оны төсвийн гүйцэтгэлээр аймгийн төсвийн орлого 10.9 тэрбум төгрөгөөр давж биелсэн бөгөөд үүнд хүн амын болон  үл хөдлөх хөрөнгийн орлогын албан татварын бүрдүүлэлт нөлөөлсөн байна. Тодруулбал, өнгөрсөн онд хүн амын орлогын албан татварт 3.2 тэрбум, үл хөдлөх хөрөнгийн орлогын албан татварт 3.5 тэрбум төгрөг төвлөрчээ.
Төсвийн тодотголоор Уртын гол багт барих 260 айлын орон сууцны хороолол, Баян-Өндөр, Жаргалант сумынE-Mongoliaтөвийн засвар, 17 дугаар сургуулийн засварт 339 сая төгрөг гээд нэн шаардлагатай ажлуудад хөрөнгө оруулалт хийхээр боллоо.
Мөн“Цахим Эрдэнэт1”хөтөлбөрийн хүрээнд“Смарт Эрдэнэт”аппликейшн хийж төрийн мэдээлэл, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй,  шуурхай хүргэхэд чиглэж байгаа аж. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ