Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5-р хороонд гуравдугаар давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 06.07-ны өдрийн 09:39 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А /38 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн хүүхэд болох Т-г тэврэн цонхоор үсрэх гэж байжээ. Алба хаагчид 24 минут ажиллаж иргэдийг аюулгүй болгон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна.