Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Ид шидийн орон-Хөвсгөл" бүтээн байгуулалтад нэгдээрэй!


"Лантуун дохио" ТББ-аас "Ид шидийн орон" төслөө Хөвсгөл, Хэнтий аймгуудад хэрэгжлүүлж буй. Тэгвэл "Ид шидийн орон-Хөвсгөл"  төсөл амжилттай үргэлжилж гаднах барилгаа босгожээ. Одоо барилгын дотоод засал, тохижилт хийх шаардлагатай байгаа аж. 
Тиймээс #Бид_нэг_нутаг_Хөвсгөл тоглолтыг "06/09-ны UB паласт зохион байгуулахаар болжээ. Тоглолтын тасалбар бүрийг модны үрсэлгээ дагалдах бөгөөд энэ нь "Эко, ногоон Хөвсгөл"-ийг бүтээх санаа юм. 
“БИД НЭГ НУТАГ ХӨВСГӨЛ” бүх оддын нэгдсэн тоглолтын хөтлөгчөөр МУСГЗ А.Цоодол, хөтлөгч жүжигчин МУСТА Э.Ууганбаяр нар ажиллах бол тоглолтод МУГЖ С.Наран, Ө.Уянга, Б.Мөнхбаатар, МУСТА Т.Дэлгэрмөрөн, О.Баянмөнх, Я.Гэрэлчулуун, Б.Монголхүү,  Ө.Бохьшарга, Г.Даваадалай, Э.Төрмандах О.Гансувд тэргүүтэй дуучид болон “Увертюра” хамтлаг, Toonot Records-ийн уран бүтээлчид болон бусад уран бүтээлчид урилгаар оролцох юм.
“БИД НЭГ НУТАГ ХӨВСГӨЛ” бүх оддын нэгдсэн тоглолт 6-р сарын 9-ний өдөр UB palace концертын их танхимд тоглогдох бөгөөд тасалбарын үнэ 30.000, 40.000, 50.000 мянган төгрөгөөр shoppy.mn сайтаар борлуулагдаж байна.
Тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 88444047, 99828707 дугааруудаас лавлаарай. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ