Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймаг хамгийн олон малчин болон малтай


/2023.6.6/ Мал тооллогын хамгийн сүүлийн дүнгээр манай улсад малын тоо толгой 71,1 сая болж, өмнөх жилээс 5,6 хувиар өссөн дүн гарсныг ҮСХ мэдээлсэн.
Таван хошуу малд авч үзвэл:
  • адуу 4.8 сая,
  • үхэр 5.5 сая,
  • тэмээ 470.5 мянга,
  • хонь 32.7 сая,
  • ямаа 27.6 сая
Улсын хэмжээнд Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна. Мал тооллогын дүнгээр Хөвсгөл аймаг 6254.1 мянган толгой мал тоолуулж тэргүүлжээ.
Манай улсын ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь 2022 оны байдлаар мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байна. Тухайлбал, мал тооллогын 2022 оны урьдчилсан дүнгээр 305.1 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байна. Малчдын тоо өмнөх оноос 352 буюу 0.1 хувиар буурсан байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ