Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сураггүй алга болсон Монгол иргэнийг Бээжингээс олжээ

Энэ сарын 5-нд цагдаагийн байгууллагад "Миний дүү 51 настай эмэгтэй Т оршин суух газраасаа сураггүй алга боллоо" гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн байна. 
 
 
Энэ мэдээллийг дагуу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, тухайн иргэнийг БНХАУ-ын Бээжин хотод байгааг тогтоосон байна. 
 
 Эрэн сурвалжлах ажиллагааны явцад иргэн “Т” нь Монгол Улсын хилээр БНХАУ-ын нутаг дэвсгэрт зорчсон нөхцөл байдал тогтоогдсон байна. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас Гадаад харилцааны яамны Kонсулын газар, ЦЕГ-ын Интерполын Үндэсний Төв Товчооний Ажлын Албатай хамтран мэдээ, мэдээлэл солилцоо хамтран ажиллаж эрэн сурвалжилж байсан иргэнийг Бээжин хотоос олж тогтоон эх оронд нь авчрах ажиллагааг зохион байгуулж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ