Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ДАРХАН-УУЛ: Өнгөрсөн долоо хоногт зам тээврийн осол бүртгэгдээгүй



Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас долоо хоног бүрийн эхний өдөр өнгөрсөн 7 хоногт болсон дуудлага, мэдээлэл, гэмт хэрэг зөрчлийн талаар тоон үзүүлэлтээр хүргэдэг уламжлалтай. Тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт хүн, хуулийнэтгээдээснийт523 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Энэ ньөмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад 34 мэдээллээр буюу 6.1хувиарбуурсан үзүүлэлттэй байна. 

Нийт хүлээн авсан дуудлага мэдээллийн 31 буюу 5.9 хувийг гэмт хэргийн, 70 буюу 13.4 хувийг зөрчлийн, 422 буюу 80.7 хувийг бусад төрлийн дуудлага мэдээлэл эзэлж байна. Харин өнгөрсөн долоо хоногт замын тээврийн ослын дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй аж.

Гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл, өргөдөл, гомдол нийт 34 бүртгэгдсэн нь өмнөхдолоохоногийн мөн үеэс 12 буюу 54.5хувиар нэмэгджээ.Харин зөрчлийн шинжтэй дуудлага,мэдээлэл, өргөдөл гомдол алба хаагчдын хяналт шалгалтаар илрүүлсэн нийт 72 зөрчил бүртгэгдсэн нь зургаа буюу 7.7хувиарбуурчээ.
Нийт хүлээн авсан дуудлага мэдээллийн 324 буюу 61.9хувийгсогтуугийн дуудлага мэдээлэл эзэлж өмнөхдолоохоногийн мөн үеэс 30 буюу 8.хувиарбуурсан байна. Согтуугийн дуудлага мэдээллийн 53.7хувьнь ахуйн хүрээнээс, 35.2хувьнь гудамж талбайгаас, 11.1хувьнь ААНБ-аас иржээ.ААНБ-аас ирүүлсэн дуудлага мэдээлэл өмнөх 7 хоногийн мөн үеэс 15 буюу 71.4хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Ахуйн хүрээнээс ирүүлсэн дуудлага мэдээлэл 45 буюу 20.5 хувиар буурсан бол гудамж талбайгаас ирүүлсэн дуудлага мэдээлэл өмнөх долоо хоногийн мөн үетэй ижил түвшинд байна.

Хулгайн гэмт хэрэгтав,залилангийн гэмт хэрэгесбүртгэгдсэнболсогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 45,танхайрах зөрчил зургаа тус тусбүртгэгджээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ