Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ц.Билэгтсайхан: ДЭМБ-аас улаанбурхан, улаануудын өвчин дэгдэх эрсдэл өндөр гэдгийг анхааруулж байна


Монгол Улс бодлогын хүрээнд улаанбурхны өвчлөлийг таслан зогсоосноо баталгаажуулах, улаануудыг хяналтад авах стратегийг хэрэгжүүлэх хүрээнд төрөлхийн улаануудын хам шинж ямар түвшинд байгааг үнэлэх ажлыг ДЭМБ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ хамтран хийж байгаа юм байна. Дархлаажуулалтад хамрагдаагүй ээжээс урагт улаануудын өвчний халдвар дамжих тохиолдол бий. Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Томоохон цар тахлын дараа халдварт өвчнүүд сэргэх, дараагийн цар тахлыг үүсгэх эрсдэл өндөр болдог. Тиймээс бид болзошгүй халдварын дэгдэлтэд бэлэн байх зайлшгүй шаардлагатай.
    Цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар улаанбурхан, гахайн хавдар, улаанууд /УГУ/ зэрэг халдварт өвчний эсрэг дархлаажуулалтын хувь буурсан. Манай улсын хувьд вакцинжуулалт 0.08 хувиар буурсан үзүүлэлт байгаа. Монгол Улс нь улаанбурхан өвчний гаралтыг таслан зогсоосон улс орны нэг. Бид өвчлөлийг таслан зогсоосноо дахин баталгаажуулах ажлыг ойрын хугацаанд дахин хийхээр бэлтгэлээ хангаж байна. ДЭМБ-аас улаанбурхан, улаануудын өвчин дэгдэх эрсдэл өндөр байгааг анхааруулж байгаа юм.
   Манай улс 2009 оноос эхлэн дархлаажуулалтын хөтөлбөртөө улаанбурхан, гахайн хавдар, улаануудын /УГУ/ вакциныг нэвтрүүлсэн. Үүнээс хойш энэ төрлийн өвчлөл бүртгэгдээгүй хэдий ч вакцин тарьж эхлэхээс өмнө дархлаажуулалтад хамрагдаагүй ээжээс урагт халдвар дамжиж, төрөлхийн улаануудын халдварын хам шинж илрэх тохиолдол бий. Энэ хам шинжээс үүдэж сонсгол, хараа, зүрхний төрөлхийн өөрчлөлттэй хүүхэд төрөх магадлалтай байна. Тиймээс бид энэ тандалтыг хийснээр сэргийлэлтийн арга хэмжээг авах бүрэн боломжтой болох юм” хэмээлээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ