Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Дарханы “засаг”-т даруулга хэрэгтэй, дэндүү попрох шаардлагагүй


Манайхан жаахан онгирохоороо жолоогоо татаж мэдэхгүй давхисаар уначихдаг гэмтэй. Жишээлбэл яг одоо Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал үүнийг нотолж явна.
Мань хүн аймгийнхаа нутаг дэвсгэрт электрон тамхи худалдан борлуулахыг хориглох шийдвэр гаргажээ. Үүнийгээ өсвөр үеийнхнийг тамхинаас үүдэлтэй өвчин эмгэгээс аварч байна гэж тайлбарлажээ.
Харамсалтай нь энэ нь утаат тамхи худалдан борлуулагчдыг дэмжиж буй мэт харагдаж байна. Мөн нөгөөтэйгүүр электрон тамхины худалдаа нууц хэлбэрт шилжиж, хуучнаар бол дамын наймаа цэцэглүүлэх нь гэх агуулгыг чирээд байна.
Дархан-Уул аймгийн л худалдаа, үйлчилгээний газар борлуулаагүй бол бусдаар хамаагүй гэсэн үг байх гээд байна, түүний шийдвэрээр.
Тэгвэл нийслэл хотоос, Сэлэнгэ, Орхон аймгаас худалдаж авсан бол хэрхэх вэ, тэр электрон тамхийг. Дархан-Уул аймагтай залгаа Баруун хараа, Хөтөл зэрэг газар бүгд Сэлэнгийнх. Тэгэхээр яах вэ...
Мань Засаг дарга үүнийг тооцоолсонгүй. Ердөө л олон нийтэд таалагдаж, тэднээр алга ташуулах гэсэн хүсэлдээ хөтлөгдчихөж.
Б.Азжаргалын хувьд ард иргэдээрээ алга ташуулах шийдвэр гаргасан хэмээгдэж, ковид-19 цар тахлын үеэс бусдаар магтуулж, газар, газрын Засаг дарга нарын жишээ мэт байсаар ирсэн.
Харамсалтай нь сонгуулийн чимээ дөхөх тусам талархалд бялуурч, ташаарч байгаагийн жишээ энэ удаа электрон тамхи байлаа. Энэ нь мэдээж бусдаар таалуулах гэсэн санаа. Түүнчлэн мань ингэж байж өөрийн булхай, булайгаа ч дарах давхар зорилго агуулсан байхыг үгүйсгэхгүй. Тодруулбал тэр Дархан-Уул аймгийн Засаг дарга гэх албан тушаалтайгаа хамт ихээхэн эрх мэдэл төвлөрүүлсэн нэгэн гэж өөрийгөө андуурч яваа бололтой.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ