Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Өмнөговийн ИТХ-ын дарга Б.Бадраа, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарыг шалгаж дуусав


“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн Өмнөговь аймгийн нөлөө бүхий албан тушаалтнуудын холбогдсон үйлдлийг ч шалгаж дуусчээ.
 
Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга байсан, өдгөө ИТХ-ын даргаар ажиллаж буй Б.Бадраа, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нар эл сумын нутагт гаалийн хяналтын талбай байгуулахаар газар авахаар хандсан аж ахуйн нэгжүүдэд давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн байна.
 
Тус сум дахь Цагаан хадны суурьшлын бүсэд 2020-2021 онд гаалийн хяналтын талбай, нүүрс тээврийн компаниудын кэмп байгуулах зориулалтаар их хэмжээний газар олгохдоо хамаарал бүхий хүмүүсийн аж ахуйн нэгжүүдэд давуу байдал үүсгэн албан тушаалаа урвуулсан хэмээн тэднийг яллагдагчаар тооцоод буй билээ. Эл хоёр хүнийг 2021 оны өвлөөс шалгаж эхэлсэн бөгөөд гэрээс нь их хэмжээний мөнгө, гадаад валют хууль сахиулагчид хураан авч байсан юм.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ