“Таван толгой” ХХК-ны хувьцаагаа шалгаарай” хэмээн олон нийтийн группт линк байршуулах эсвэл иргэд рүү линк буюу хортой код явуулж, бусдын фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар ашиглаж, бусдаас мөнгө нэхдэг сэжигтэй этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. Уг сэжигтэй этгээдүүд нь иргэний фэйсбүүкийн найзууд руу өмнөх бичсэн чатуудыг нь харж байгаад оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа гэх зэргээр чат бичиж мөнгийг нь бусдын дансыг ашиглан шилжүүлж авдаг болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.