Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯНХОНГОР: Хаврын мод тарилтыг эхлүүллээ



Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянхонгор сум 2023 оны мод тариалалтын бэлтгэл ажлаа эхлүүллээ.
Шинэ суурьшлын бүсэд нөхөн тариалалт хийх ажлын хүрээнд модны нүх ухах ажлыг Баянхонгор аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний Хөдөлмөр эрхлэлтийн  хэлтэст бүртгэлтэй 64 иргэнээр 10 хоногийн хугацаанд гүйцэтгүүлжээ. Иргэдээр ийнхүү мод тарих 70х80 метрийн хэмжээтэй 2000 гаруй модны нүх ухуулж үр суулган, тариалалтыг эхлүүлсэн байна.

Дээрх ухсан нүхэнд 1000 ширхэг шар хуайс болон буйлсны суулгацыг Орхон аймаг дахь Баянхонгор аймгийн Нутгийн зөвлөлийн төлөөллүүд суулгаж, 4000 ширхэг харандаан суулгацыг намрын тариалалтад зориулан бэлтгэжээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ