Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагчдын дунд химийн хичээлээр “Ачит-Ихт” ХХК-ийн нэрэмжит “Анги нийтийн чанарын сорилго” олимпиад боллоо. Уг олимпиадад 20 сургуулийн 20 бүлгийн 566 сурагч оролцож шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээний I байрт Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн харьяа Лицей ахлах сургуулийн 9а, II байрт I сургуулийн 9а, IV сургуулийн 9д, III байрт XIV сургуулийн 9д, Орхон Эмпати сургуулийн 9д, Билигт өргөө сургуулийн 9а ангийнхан шалгарч өргөмжлөл, цом хүртсэн байна. Тэргүүн байрт шалгарсан анги хамт олныг 1.750.000 багшийг 500.000 төгрөгөөр шагнаж урамшууллаа.
Ташрамд дурдахад, “Ачит-Ихт” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Орхон аймгийн таван сургуульд химийн иж бүрэн кабинет байгуулж өгсөн байна. Ингэснээр сурагчид химийн хичээлийг илүүтэй сонирхох, гүнзгийрүүлэн сурах байдал нэмэгджээ.