Монгол Улсын Засгийн газраас музейн стандарт шаардлагад бүрэн нийцсэн Азид томоохон тооцогдох орчин цагийн Байгалийн түүхийн музей барих шийдвэр гарсан. Тэгвэл музейн барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр болсон байна.
Энэхүү музейг барихад нийт 138 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд энэ онд 29 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Тодруулбал, Төрийн худалдан авах ажиллагааны газраас 29 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарласан байна. Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих юм. Нийт 6,6 га газарт 39000 м2 талбай бүхий барилгын ажлыг ийнхүү эхлүүлэхээр төлөвлөжээ.
Байгалийн түүхийн музей нь 1924 онд Үндэсний музей нэртэйгээр байгуулагдсан. Музейн барилга нь 1955 онд Хөдөө аж ахуйн техникумын зориулалттай анх баригджээ. Барилгын ашиглалтын хугацаа нь бүрэн дууссан. 2013 оны тавдугаар сараас Байгалийн түүхийн музейн олон нийтэд үйлчлэх үндсэн үйл ажиллагаг бүрэн зогсоосон байдаг.
http://www.shuud.mn/a/549117