Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БАЯН-ӨЛГИЙ: Тэжээлийн үнэ өссөн нь ОХУ-ын талаас нийлүүлэлт багассантай холбоотой



Баян-Өлгий аймагт энэ долоо хоногоос малын тэжээлийн үнэ нэмэгдэж байна. Тус аймгийн хувьд малын тэжээлийг ОХУ-ын Алтайн хязгаарын "Топчихинский мелькомбинат" үйлдвэрээс худалдан авч, Цагааннуур боомтоор дамжуулан импортолдог. Өнгөрсөн өвөл Өлгий хотод тэжээлийн жижиглэнгийн үнэ 33-35 мянган төгрөг орчим байлаа. Харин өнөөдрийн байдлаар зах дээр нэг шуудай тэжээлийн үнэ 40 гаруй хувиар нэмэгдэж 50-52 мянган төгрөгт хүрэв.

Үнийн өсөлтийн шалтгааныг тэжээлийн бөөний худалдаа эрхлэгчдээс тодруулахад, "Бид тэжээлийг ОХУ-аас оруулж ирж, жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд бөөний үнээр өгдөг. Орон нутагт тухайн төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байгаа. Нэгдүгээрт, нийлүүлэгч талаас тэжээлийн үнийг нэмсэн. Тухайлбал, өмнө нь бид 1 кг тэжээлийг үйлдвэрээс 7 рублиэр авдаг байсан ч сүүлийн үед 10,60-11 рубль болж өссөн. Хоёрдугаарт, нийлүүлэлт багассан. Өмнө нь тус аймагт ОХУ-аас 7 хоногт дунджаар 600 орчим тонн тэжээл орж ирдэг байлаа. Харамсалтай нь өнгөрсөн хоёр 7 хоногийн хугацаанд энэ үзүүлэлт 120 тонн болж буурчихлаа. Шалтгаан нь ОХУ-ын үйлдвэрүүд тэжээл нийлүүлэхгүй байна. Гол нийлүүлэгч болох "Топчихинский мелькомбинат" борлуулалт хийхгүй байгаа. Иймээс бид шинэ нийлүүлэгч хайж байгаа ч өмнөх үнээр бүтээгдэхүүн нийлүүлэх газар хараахан олдохгүй байна" гэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ